Сайн байцгаана уу? Солонгос улсад суралаж буй хугацаандаа хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд их байдаг билээ. Тэдгээрийн тэтгэлэгүүд дотроос та бүхэндээ өнөөдөр Солонгос улсын Засгийн газрын тэтгэлэг буюу GKS-н талаарх товч мэдээлэлийг хүргэхээр бэлдлээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга:
GKS буюу Засгийн газрын тэтгэлэг нь БНСУ ын Боловсролын Яамнаас гадаад оюутан залууст олгогддог тэтгэлэгт хөвөлбөр билээ. GKS тэтгэлэг нь Баклавр болон Магистрын түвшний сургалтын төлбөрийг 100% олгодог бөгөөд солонгос хэлний сургултын зардал мөн түүнчлэн сар бүрийн амьжиргааны зардалыг бас олгодог билээ.
Тэтгэлэгийн хэмжээ:
Магистрын оюутанд 1 улирал бүрт 210,000~300,000 вон олгогддог.
Амьжиргааны зардалын хувьд сар бүрт:
- Баклавр 900,000 вон
- Магистр 1,000,000 вон тус тус олгогддог билээ
* Хэлний оноо TOPIK 5 түвшингээс дээш бол нэмэлтээр 100,0000вон /сар бүрт/
* Эрүүл мэндийн даатгалын төлбөр
* Ирж очих онгоцны зардал /анх ирэхэд болон төгсөөд явахад/
* Төгсөх үед диплом бичих үед хэвлэлийн төлбөр /Магистрт/ гэх мэт бусад зардал, төлбөрийг олгодог.
Бүртгэлйин хугацаа:
Баклаврт бүртгүүлэх хугацаа: Жил бүрийн 9-10н сар хүртэл
Магистр, Докторт бүртгүүлэх хугацаа: Жил бүрийн 2-3н сар хүртэл
Тэтгэлгт хамрагдах шаардлага:
- Иргэншил: Солонгос улсын иргэн биш байх
- Нас: Баклавр - 25аас доош настай байх, Магистр - 40өөс доош насных байх
- Дүн: 80%аас дээш
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та чөлөөтэй холбогдож болно шүү: Баярлалаа
2