back-button
스토리
로그인/회원가입 menu
[고려대학교(서울캠퍼스)] Мэргэжил сонголтын тухай
Bilguun Batbold 멘토
이 게시글 신고하기

 

Бага наснаасээ эхлээд хичээл хийх, эрдэм сурах үйлсийг амьдралынхаа эрхэм зорилго болгосон би хязгааргүй мэдлэгийн далайд умбаж насан туршдаа суралцах мөрөөдөлтэй байсан билээ. Ийм мөрөөдлөө биелүүлэхийн тулд миний хувьд хамгийн чухал даалгавар бол мэргэжил сонголт байсан боловч 12-р ангиа төгсөх хүртлээ өөртөө тохирсон мэргэжлийг олж чадаагүй юм. Ахлах сургуулийн сурагчдад мэргэжил сонголт маш эмзэг сэдэв бөгөөд хараахан өөрийн замыг олж чадаагүй сурагчид бусадтай өөрийгөө харьцуулан "хоцрогдмол мэдрэмж" авах нь элбэгтэй. Хэрвээ 17 настай Билгүүн шиг байдалд орсон хүүхэд байвал ганц зүйлийг зөвлөхөөр байна. Би тухайн үед "Дараа үнэхээр хийхийг хүссэн зүйл гарах үед миний дүн миний гинж болж намайг хойш татахгүй, харин далавч болж нисгэхэд бэлэн байлгахаар хичээлээ сайн хийе" хэмээх ганц бодлыг зүрхэндээ хадгадан урагшаа тэмүүлж байжээ. Өөрийн юу хийх дуртайг олж чадаагүй байх нь аргагүй, ахлах ангийн сурагчид өөрсдийн амьдрах амьдралын 1/10-ыг нь ч туулаагүй байдаг. Түүнд санаа зовохгүйгээр хийж чадах бүх зүйлийг TRY хийж олон зүйлийг туршиж үзэн би чухам юуг хүсэж байна вэ гэдэг асуудалтай нүүр тулгарах нь чухал байдаг. Ганцхан хичээл ч биш сайн дурын ажил, спорт, урлаг гэх мэт олон талын зүйлийг туршаад үзээрэй. Өөрийгөө олох аялал нь амжилттай байхыг хүсье. Мэргэжил сонголтын талаар зөвлөгөө авахыг хүссэн зүйл байвал хэзээ ч хамаагүй холбогдоорой ୧⃛(๑⃙⃘◡̈๑⃙⃘)୨⃛

Bilguun Batbold 멘토
고려대학교(서울캠퍼스)
멘티 82명 ∙ 스토리 1
이 스토리가 마음에 드셨나요?
그러면 1:1 대화를 시작해보세요