back-button
스토리
로그인/회원가입 menu
[국민대학교] Солонгост их сургуулийн номын сан нь ямар байдаг бол?
수정 멘토
이 게시글 신고하기

 

Сайн байцгаана уу! Өмнөх нийтлэлээрээ сургуулиа товч танилцуулсан бол өнөөдөр номын сангаа танилцуулъя гэж бодлоо. 

 



Оюутан сурагчдад хамгийн чухал газар бол мэдээж сургууль болон номын сан байдаг шүү дээ.  Мэдээж сургуулийн номын сан учир сурагчийн үнэмлэхтэй байж ордог. Ихэнх сургуулиудын номын санг гадны хүмүүс ашиглах боломжгүй байдаг ч Күүкмин их сургууль нь оюутан биш байсан ч номын санг нь ашиглах боломжтойгоороо бас нэгэн давуу талтай. Хэрвээ та Күүкмин их сургуулийн байрладаг дүүрэг буюу Сонбүг-гүд амьдардаг бол номын санд бүртгүүлдэг шиг бүртгүүлээд ашиглаж болдог билээ. Харин шалгалтын үеэр бараг бүх суудал нь дүүрчихдэг учраас эртнээс суудлаа захиалах хэрэгтэй байдаг шүү, хэрвээ гадны хүн бол шалгалтын үеэр ашиглахад тун хэцүү байх. Суудлаа номын сангийн аппликейшнээр захиалах бөгөөд суудлаа авчхаад суухаасаа өмнө байршлаараа суудалдаа ирсэн гэдгээ баталгаажуулж, явахдаа заавал явж байгаагаа мэдэгдэх ёстой байдаг. Тэгж байж дараагийн хүн нь ирж сууна шүү дээ. 


Бас нэг давуу тал нь Күүкмин их сургууль нь байгальтайгаа ойрхон гэдэг тал юм. Номын сан маань хажуудаа горхитой байдаг бөгөөд түр зуурын завсарлага аваад ус урсах чимээ сонсоод суухад тархи амраад сайхан байдаг. Хичээл хийх нь чухал ч тархиа нүдээ амраах нь ч түүнээс дутахгүй чухал гэдгийг санаарай! 

 



Мөн номын сангийн В1 давхарт тухлан суух буйдан, чимээ багатай хурлын өрөө гэх мэт бүх төрлийн зорилгоор ашиглаж болох маш тухтай хичээл хийх орчин бүрдүүлсэн байдаг бөгөөд кафе ч байдаг тул кофе авч нойроо сэргээн хичээлээ хийх эсвэл найзуудтайгаа хамт хичээлээ хийхэд илүү тохиромжтой. Аль болох сурагчдаа тухтай байлгах гэж хичээсэн нь дотоод засал шийдлээс нь их мэдэгддэг. Мөн мэргэжлийн хичээлийн номнуудаа номын сангаас л авч хичээлээ хийхгүй бол өөр хаанаас авах билээ. 


Бонус: Манай сургуулийн сүлд тэмдэг болсон муурны хөшөө байна! Хөөрхөн байгаа биз? Ийм хөөрхөн муурнуудыг кампусаасаа олж харж болдог гээд бод доо!

 



수정 멘토
국민대학교
멘티 61명 ∙ 스토리 4
이 스토리가 마음에 드셨나요?
그러면 1:1 대화를 시작해보세요